Showing posts with label Хайр гэж юу вэ?. Show all posts
Showing posts with label Хайр гэж юу вэ?. Show all posts

Tuesday, May 27, 2014

Хайрыг та юу гэж боддог вэ?

Хайрыг юу гэж тодорхойлох вэ?

Хүн бүр хайрыг өөр өөрийнхөөрөө ойлгодог. Хэн нэгний нүднээс өөрийгөө олж харахыг, эсвэл бүхнийг ягаан шилээр харахыг хайр гэдэг гээд л... Гоолингоо харин хэн нэгэнд болзол тавьж, хариу нэхэлгүйгээр цаг мөч тутамд санаа тавьж эхлэхийг хайр гэдэг гэж ойлгодог. Доорх алдартнуудын хайрын тухай хэлсэн үгс өр зөөлөн бүсгүй таны урмыг сэргээж ухаарал хайрлана гэдэгт эргэлзэхгүй байна.
Хайрыг юу гэж тодорхойлох вэ?
1. Бие биенээ үнэн сэтгэлээсээ хайрласан хоёууд хэзээ ч хөгширдөггүй. Тэд нас өндөр болоод үхэж болох ч, зүрх сэтгэл нь залуу хэвээрээ үхдэг. Артур Вин Пинеро
2. Энэ дэлхийд жаргалтай байхад хүнд 3 зүйл л хэрэгтэй: хайртай хүн, дуртай ажил, итгэл найдвар. Томас Эдвард Боде
3. Би чамд зүрх сэтгэлээ өгчихсөөн хонгор минь, чи ч бас надад зүрхээ өгөөч! Хоёулаа тэднийг хамтад нь түгжээд, түлхүүрийг нь холоос холд хаячихъя. Фредрик Сандерс
4. Ширүүн борооны дараах нарны туяа тэнгэрийг анагааж, бүхнийг тайтгаруулдаг. Хайр яг түүн шиг. Виллиам Шекспир
5. Чи миний цавуу, чамгүйгээр би юу ч биш, зүгээр л хагархай хэлтэрхийнүүд... Майли Сайрус
6. Хайр гэдэг яг л алдалж дэлгэсэн гартай адил. Хэрэв чи хайрын өмнө гараа хумхивал, эцэстээ өөрийгөө л тэвэрч хоцросноо мэдрэх болно. Лео Бускаглио
7. Хайр яг л цуу яриа шиг. Бүгд л түүний тухай ярьдаг ч, хэн нь ч юу нь үнэн, худал болохыг ухаардаггүй.
8. Бодит байдал зүүднээс ч илүү гайхамшигтай, сайхан санагдах үед дуг хийхийг ч хүсдэггүй. Энэ үед л чи өөрийгөө хайртай болсон гэдгээ мэднэ. Dr. Seuss
9. Жинхэнэ хайр “бид” гэдэг үгийг, “би”-г үгүйсгэлгүйгээр бүтээдэг.
10. Хүн зүрхнийхээ нүдээр л юу зөв болохыг, олж харж чадна. Хамгийн чухал юмс жинхэнэ нүдэнд үзэгддэггүй. Антойн де Сэйнт-Экзюпери
11. Романтик хайртай учирсан хүн нөгөө хүнээ өөрийн болгохыг хүсдэг. Жинхэнэ хайртай учирсан хүн нөгөө хүнээ жаргалтай байлгах сонголтыг л хийдэг. Маргарет Андерсон
12. Чи минь над дээр яг улаан дарс, зөгийн бал шиг ирсэн. Чиний бурам миний уруулыг чихэрлэг амтаараа шатаасан. Эйми Ловелл
13. Дурлалд нэрвэгдсэн хүн бүхэн яруу найрагч болдог. Платон
14. Чамайг надад инээмсэглэл бэлэглэх тоолонд би од шүүрдэг байсан бол, одоо миний алганд шөнийн тэнгэр тэр чигтээ атгаастай байгаа.
15. Мөрөөдөл, хайр хоёрт боломжгүй зүйл, хязгаар гэж байдаггүй. Жэйнос Арнэй
16. Чиний хоолой надад урсгал усан дээр хөврөх хөгжим шиг сонсогддог. Лорд Байрон
17. Хэн нэгнийг гүн гүнзгийгээр хайрлахад хүн хүчтэй болдог. Хэн нэгнээр гүн гүнзгий хайрлуулахад хүн зоригтой болдог. Лао Цзы
18. Чиний хурууны хээ одоо ч тодорч, чиний үнсэлт одоо ч амтагдаж, чиний дуу хоолой одоо ч зөөлнөөр цуурайтдаг тийм нэг газар миний хаа нэгтээ бий. Тэр газарт чи бид хоёр үүрд хамт байх болно. Гречен Кэмп
19. Гоо сайхан бүрийг олж харах нүд хаа нэгтээ бий. Үнэн бүрийг сонсох чих хаа нэгтээ бий. Хайр бүрийг хүлээж авах зүрх хаа нэгтээ бий. Иван Пэнин
20. Хайрын арифметик, 1+1= бүх зүйл, байдаг бол 2-1=юу ч биш болдог. Мигнон МкЛафлин
Агуу хайрын тодорхойлолтууд тоймгүй олон юм. Чи ч бас өөрийнхөө ертөнцөөр хайрыг хэрхэн тодорхойлдгоо бидэнтэй хуваалцаарай. Сэтгэл бол хардах, өшөөрхөх, үзэн ядах биш, хайрлах зориулалттай “эрхтэн”. Сэтгэлээ зориулалтынх нь дагуу л ашигла, зүгээр л хайрла. Бас хэзээд хайр татам бай. Хэн нэгнийг тэгтлээ хайрласны чинь хариу, тэр хүнээс биш байлаа ч өөр хэн нэгнээс заавал ирэх болно.
Ирэх долоо хоногт чи “хайрын охин” байг!

Monday, May 12, 2014

Sunday, May 11, 2014

Таны хувьд хайр гэж юу вэ?

Хайр нь хацар дээр зєєлєн vнсэх vнсэлт.
Энэ нь горьдлого юм.
Love Anticipation
Хайр бол жаргалын хvрхрээнээс урссан єнчин нулимс юм.
Хайр бол таныг уйлах vед хажууд тань байх тvшиг юм.
Энэ бол тэвчээр билээ.
Love is Patience
Хайр нь хэзээ ч айж, тээнэгэлзэдэггvй инээмсэглэл юм.
Хайр нь номхон дєлгєєн хайрлах хvсэл ба хvчтэй хvсэл тачаал.
Love is Consideration
Хайр бол хэзээ ч vхэшгvй цэцэг билээ.
Love Is Desire
Хайр нь таны сэтгэл зvрхний нэг хэсэг.
Love Is Peace of Mind
Хайр бол таны хайрт танд анхны удаа яг яаж харагдаж байсныг дахин нэг харах.
Энэ бол vнэн байдал.
Love Is Truth
Хайр гэдэг нь та сэтгэл дотроо дахин хэзээ ч ганцаардахгvй гэдгээ мэдрэх.
Хайр бол цаг хэд болж байгааг мэдэж байсан ч, тоохгvй мэт аашлах.
Энэ бол баяр баясал.
Love Is Joy
Хайр бол танд бvх дэлхийг тодорхойлох энгийн сэтгэлийн илэрхийлэл.
Хайр бол таны хацар дээр vнсэх сахиусан тэнгэр юм.
Хайр бол таныг халуун энгэртээ тэврэх уужуу сэтгэл юм.
Love Ecstasy
Хайр нь  та єєрийн мэддэг нэгнээ арай шинээр харж, єєр бусад зан чанарыг нь таних юм.
Энэ нь дахин шинэчлэлт юм.
Love is Renewal
Хайр нь таны хувьд бол бvх зvйл.
Love Is Tenderness
Хайр бол зvvдэлсэн зvvднийхаа тайллыг олох гэж Бурхнаас асуух.
Яг энэ vед л тєсєєлєл нь жинхэнэ байдалтай нvvр тулдаг юм.
Хайр бол хайртыгаа сэрхэд нь дэргэд байх юм.
Love Is Fantasy
Хайр нь хоёр хос ямар ч жижиг зай байсан хамтдаа тэврэлдэн унтах юм.
Love Is Closeness
Хайр нь хэзээ ч мєхєшгvй бєгєєд ямар ч хол зайг туулах чадвартай билээ.
Энэ нь итгэл юм.
Love Is Trust
Хайр нь is баяртай гэж хэлчихээд, удахгvй хvрээд ирнэ дээ гэсэн итгэл юм.
Love Is Faith
Хайр нь зvрхийг булиглуулж, зогсоож ч чадна.
Хайр нь гадаа хvйтэн жихvvн єдєр хайрттайгаа дулаахан хєнжил дотроо хамтдаа байх юм.
Love is Loneliness
Хайр бол хэзээ ч дуусашгvй тvvх бєгєєд хэн ч эхлэхээс нь ємнє зєгнєж чадахгvй билээ.
Хайр нь сайхан амраарай гээд хацар дээр нь зєєлєн vнсэх vнсэлт юм.
Love Is a Slow Kiss Good Night

Таны хувьд хайр гэж юу вэ?