Хайрын тухай онч мэргэн үгс
Бүтэн жилийн турш хөдөлмөрлөөд олж авч чадахгүй ховор нандин бүхнийг хайр дурлал ганцхан мөчийн дотор хүнд өгч чаддаг. Гёте
Хайр дурлал гурав дахин хулгайч гэхэд болно: тэр унтдаггүй, бас
аймшиггүй зоригтой, мөн хүмүүст юу ч үлдээлгүй бүрмөсөн нүцгэлдэг.
Диофан
Хайр дурлалын өмнө үхлийн хар сүүдэр ч хүчин мөхөс. Петроний
Хүндэтгэх сэтгэлгүй дурлал л урт насгүй, хувиратгай байдгийн адил, хайрлах сэтгэлгүй хүндлэл хүйтэн, явцуу. Бен Жонсон
Хайр дурлалд хэн бага хайрлаж буй нь илүү хүчтэй байдаг. Магадгүй, огт
хайрлахгүй, зөвхөн өөрийгөө хайрлуулж байгаа нь бүр ч илүү эрх нөлөөтэй
байж мэднэ. Хүсч тачаадсанаар бусдыг захирдаггүй, тооцоотой байж чадсан
нь л эзэмдэгч байдаг. Ида Ган-Ган
Хайртай хүнийхээ сул талд зэвүүцэж байвал, үнэн хэрэгтээ дурлаагүй байн гэсэн үг. Педро Кальдерон
Дурлалаас үүддэг зовлон шаналал эгээ л далайн эргээр хэвтэх дун хясаа шиг тоолж баршгүй. Овидий
Хайр дурлал бурхдыг ч шархдуулдаг. Петроний
Сэтгэл ариун байгаа цагт “Эмэгтэй хүн” гэдэг үг бидний хувьд аугаа бүхнээр дүүрэн сонсогдоно. Этьен Сенанкур
Хуурамчаар дурлах нь үзэн ядахаас долоон дор. Плиний
Хайр дурлал бүх нүглийг өгшөөх ёстой. Гэхдээ хайр сэтгэлийн эсрэг үйлдсэн нүглийг биш шүү. Оскар Уайльд
Аливаа нэр төртэй хүний төрсөн цагаасаа эхлээд мөрдлөг болгох ёстой үүрэг бол эмэгтэй хүнийг хүндлэх явдал юм. Лопе де Вега
Эмэгтэй хүн өөрөөсөө дорд гэж үзсэн хүнээ хэзээч хайрлаж чаддаггүй.
Бахархан бишрэх сэтгэлгүй хайр бол ердөө л үерхэл төдий юм. Жорж Санд
Ухаантай хүн өөрт нь ашигтай болохоор дурладаг юм биш, харин хайр
дурлалаас аз жаргалыг олж чаддагт л гол нь байгаа юм. Блез Паскаль
Өөрөөс чинь айдаг хүнийг, өөрийнхөө айдаг хүнээ ч хайрлаж болохгүй. Цицерон
Хайртайгаа хичнээн уран хэлж чадна. Учир нь тэр чигээрээ бага хайртай байна гэсэн үг. Франческо Петрарка
Гомдол төрүүлэхгүйгээр, сайхан руу тэмүүлэгч тийм хайр л шударга бөлгөө. Димокрит
Зан чанарын хувьд хүчирхэг хүмүүс л хайр дурлалдаа үнэнч байдаг. Стендаль
Хардахад 1 хувийн хайр, 99 хувийн биеэ биеэ тоох аминч үзэл байдаг. Ларошфуко
Энэ дэлхий дээр бүхий л эрин зуунд эр хүн аугаа. Гэхдээ түүнийг бий болгосон эд эс бүхэн эмэгтэй хүнийх… Жером К.Жером
Хэн нэгэн эрийн хүзүүгээр тэвэрсэн сайхан сэтгэлт бүсгүйн гар бол хувь
заяагаар түүнд тэнгэрээс шидэгдсэн аврах цагариг билээ. Жером К.Жером
Та эмэгтэйчүүдийг харааж зүхэж мэхэлж тэр ч байтугай зодсон ч уучилна.
Харин гадаад төрхөөр нь өөлөх гээд үзээрэй. Үүрд таныг үзэн ядах болно.
Поль дө Кок
Эмэгтэй хүний харц гүнзгий, эр хүнийх харин өргөн. Эр хүний хувьд хорвоо
ертөнц гэдэг сэтгэл зүрх, эм хүнд бол зүрх сэтгэл бол хорвоо ертөнц.
Христиан Граббе
Шударга байна гэдэг эр хүний, хүнлэг байх нь эм хүний сайн тал нь. Шопенхауэр
0 comments:
Post a Comment