Tuesday, May 27, 2014

хайртдаа хэрхэн сэтгэлээ илчлэх вэ?

Хайртай бүсгүйдээ сэтгэлээ илчлэх арга

hair Эрчvvд зvгээр л “Би чамд хайртай” гэж хэлдэг
Яг vнэндээ тийм ч олон эр энэ аргыг хэрэглэж чаддаггvй. Хэн нэгэнд хайртай гэдэг vг ойлголт эрчvvдийн хувьд ямар нэг чухал шалтгаан, их vvрэг хариуцлагатай холбоотой мэт санагддаг бeгeeд сэтгэлийн гvнд багахан айдас, тvгшvvр хадгалагдаж байдаг. Зарим хvн “Миний хувь заяа чиний гарт”, гэсэн vгийг “Би чамд хайртай” гэдэгтэй нэгэн утгатайгаар хэлдэг. Эрчvvд гологдож хаягдахаас л хамгийн их айдаг. Зарим хvний хувьд “Би чамд хайртай” гэдэг vг нь “Би чиний тeлee бvхнийг хийнэ”, “Би чамд vргэлж vнэнч байна” гэсэн утгыг илтгэнэ. Нэг vгээр хэлэхэд “БЧХ” гэдэг энэ гуравхан vг амлалт, тангарагтай ижилхэн юм. Эрчvvд амлалтаа биелvvлэхийг ямагт хичээдэг учраас амлалтаа биелvvлж чадахгvй бол бусдын элэг доог болно гэдгээс ихээхэн айж, хэрвээ “БЧХ” гэдэг vгийг хэлчихвэл… гэсэн айдас сэтгэлийн нь гvнд аргагvй хадаастай явдаг байна.
Эрчvvд хайр сэтгэлээ анхаарал, халамжаараа илэрхийлдэг
Дурласан эр сэтгэлээ илэрхийлэх гээд чихэр, шоколад, бяцхан жижигхэн хайрцагтай зvйл, гоо сайхны юм уу гоёлын зvйл гээд л таныг энэ дэлхий дээр байж болох бvх л бэлгээр дарж орхино. Гэтэл эрчvvд eeрсдee бэлэг гэж боддог байхад эмэгтэйчvvдийн хувьд бэлэг биш байх ёстой л зvйл гэж санагддаг зvйлvvд бас бий. Жишээ нь эрчvvд эрт ирэх, хааяа нэг хоол хийх, хамт ярилцаж суух зэргээ том бэлэг гэж эндvvрдэг шvv! Зарим нь хэцvv vед нь дэргэд нь байж дэмжлэг vзvvлснийгээ eeрийнхee анхаарал халамж гэж vзэх бeгeeд энэ бол хайр сэтгэлийн илрэл гэж боддог.
Эрчvvд хайр сэтгэлээ vйл хeдлeлeeрee илэрхийлдэг
Бид сэтгэл хeдлeл, тухайн бvсгvй таалагдаж байгаа эсэхийг гарыг нь атгах, vнсэх болон сексээр илэрхийлдэг. Дээр хэлсэнчлэн vнэндээ эрчvvд хайр сэтгэлээ vгээр илэрхийлдэх чадваргvй учраас vйл хeдлeл буюу сексийн vед vзvvлнэ. Учир нь энэ vед бие баригдсан байдал арилж, харилцан ойлголцож, бие биедээ халуун дотно байдал бий болдог.
Эцэг эхтэйгээ танилцуулснаар эцсийн алхам хийгдэнэ
Хэдий дотроо шийдсэн ч чамд хайртай болжээ, хамт амьдарч, хорвоог хамтдаа туулъя гэж хэлж зvрхлэхгvй байвал бvсгvйгээ eeрийн эцэг эхтэйгээ танилцуулах нь сэтгэлээ илэрхийлэх эцсийн арга байдаг. Энэ бол vнэхээр эцсийн, шийдсэн алхам юм. Eeрeeр хэлбэл миний хамгийн хайртай хvмvvстэй дотно танилцаж тэдэнд минь анхаарал хандуулаач, тэд бас чамд ингэж хандана гэдгийг харуулж буй хэрэг.

0 comments:

Post a Comment