Tuesday, May 27, 2014

Судалгаа

Судалгаа

Document

Selena Gomez The Scene - Love You Like A Love Song

Хайр бол танд бvх дэлхийг тодорхойлох энгийн сэтгэлийн илэрхийлэл.
Хайр бол таны хацар дээр vнсэх сахиусан тэнгэр юм.
Хайр бол таныг халуун энгэртээ тэврэх уужуу сэтгэл юм.

I love you

Хайр нь хэзээ ч айж, тээнэгэлзэдэггvй инээмсэглэл юм.
Хайр нь номхон дєлгєєн хайрлах хvсэл ба хvчтэй хvсэл тачаал.

Эх хэлээ магтан дуулах нь



Монгол хэлээ магтан дуулах нь
          Хүн, хэл, хил гурав бол улс үндэстний тусгаар тогтнолын тулгын гурван чулуу гэхэд хэн ч маргахгүй бизээ. Хэл бол улс үндэстний соёлын салшгүй нэг хэсэг, хүн ардын оюун санааны дархлаа, тэдний мөн чанар, оршихуй юм. Монголчууд бид гайхалтай сайхан хэл соёлтой, онгон дагшин оюуны дархлаатай хүмүүс. Үүний баталгаа нь сүүлийн 400 жил 7100хэл мөхөж устсан байхад эх хэл маань тэсч үлдэж чадсан явдал юмЭнэ нь монгол хэлний торгон “хилхалдашгүй, монгол хүний сэтгэлгээ дархлаа сайтайн тод илрэлийг үүнээс харуулж байна.  Монголчууд бид мянга мянган жилээр аж төрөн амьдарсаар ирсэн газар шороо, өвөг дээдсээсээ өвлөж ирсэн өргөн цэлгэр нутаг дэвсгэр, аялгуу төгс монгол хэл, хэлэндээ зохицсон бичиг соёлтой зон олон юм. Монгол хэл дээрх 7100 хэлний жагсаалтад өнөөдөр ороогүй ч өнө хойчид Энэхүү айсуй цагийн аясаар хад мэт хатуу босоо бичиг соёл минь эмтэрч эхэллээ. Хуучны үгс ховордож, босоо бичгийн хэрэглээ эрс багасч гангарааны төдий л болж хувирчээ. Чихний чимэг хэмээгддэг тансаг сайхан монгол хэл маань хойд эцгийн харцаар хөдөлдөг өргөмөл хүүхэд шиг өмөөрч хамгаалах эзэнгүй болоод буйг анхаарах цаг нэгэнт болсон.
       Өдөр тутам хоорондоо ярилцаж буй эх хэлний хэрэглээг эргэн нэг анзаарвал ээдэж гашилсан сүү шиг “амтгүй”, эмх замбараагүй, эрээвэр хураавар болжээ. Үгийн арвин баялаг нь хомсдож, уран тод дүрслэл нь сүүдэртэж, яруу тансаг найруулга нь ядмаг болж байна. Зарим судлаач монгол хэлийг мөхөх хэлний жагсаалтад оруулжээ. Энэ байдлыг шүүмжилж суух биш өөрчилье, өв соёлоо хадгалан хамгаалахын төлөө хамтдаа зүтгэе. Агуу зүйл энгийнээс л эхэлдэг. Утсаар захиа явуулахдаа, цахим сүлжээгээр харилцахдаа монгол үгээ түлхүү ашиглацгаая. “Hi how are you”, “Hi so sa гэхийн оронд Сайн байна уу, сонин сайхан ихтэй юү гэж мэндлэхэд сая гаруй үгийн сантай монгол хэлний ирээдүйг үндсээр нь хамгаалахгүй ч хэрэглээг нь нэмэгдүүлэх үйлст хүн бүр ямар их нөлөөлж чадахыг хэлэх аргагүй юм. Монгол хэл, бичгийг бид л ашиглахгүй бол өөр хэрэглэх билээ. Даяаршлын давалгаагаар гадаад үг хэллэгээс зугтаж үл чадах ч Монгол нутагтаа монголоороо л ярьцгаая. Яагаад гэвэл монгол хүн монголороо байхад, Монгол Улс монголоороо мөнхөд оршиход монгол хэл хэрэгтэй. Ирээдүйн хойч болсон оюунлаг залуучууд бид эх хэлээ өөрчлөхгүй бол өөр хэн өөрчлөх билээ. Энэ бол бидний монгол бид бүгдийн эх хэл минь юмаа.
                      


                                                                                       Сэтгүүлчийн 2а оюутан
                                                                                               Г. Батзоригтмаа