Монгол ёс: Гэр бүлийн хүмүүжил
Монгол
ёс гэгч бидний өв соёл, үнэт баялаг, аман билэг, ариун заншил юм. Монгол
ёсоо сүлд болгон тахиж, монгол удмынхаа үр садад захиж явах нь ялангуяа
аав ээж, ер хэний ч болов амин зүрх, ариун сэтгэлийн дуудлага, даллага
байх учиртайг мэргэн уншигч та болгоох буй за.
Гэр бүлийн хүмүүжлийн язгуур орчин
Хүүхдийн
хүмүүжилд гэр бүлийн орчны нөлөө өнөө үед нэн чухал тавигдах боллоо.
Энэ нь хүүхэд, залуус ах захаа төдий л хүндэтгэхгүй, харилцаа, биеэ авч
явж буй төрх байдал нь үндэсний эрхэмлэх учиртай тэр ёс заншил, намба
төрх, уламжлалтай зөрчилдөх болсонтой холбогдон яригдах асуудал болжээ.
Эцэг өвгөөс үлдээсэн өв уламжлалыг мэдүүлэн, зохистойг нь олж эзэмшүүлэх
нь гол ач холбогдолтой юм. Гэр бүл болж буй залуус өөрсдийн өвөг удмаа
мэдсэний үндсэн дээр бие биенээ зөв шинжин сонгохоос бүх зүйл эхэлнэ.
Хүүхдэд эхийн хэвлийд үр тогтох үеэс эцэг эх онцгой анхаарвал зохино.
Эхнэр нөхрийн харилцаа нь хэвлийд тогтсон үр, бойжиж буй урагт эхлэн
нөлөөлнө. Өрх гэрийн гишүүдийн харилцаанд ураг төрлийн ес горимын нэгэн
томоохон уламжлалт үзүүлэлт болох хадам эх, бэрийн хоорондын харилцаа
онцгой байр эзэлнэ. Тулгар эхийг энэрэх ёс нь зөвхөн эхийг төдийгүй
төрөх үр хүүхдийнх нь эрүүл энх, хувь заяаны үндэс суурийг багтаасан
ойлголт юм. Эхийн хэвлийдээ хүүхэд эхтэйгээ цуг инээдэг, баясдаг,
уйлдаг, гомддог гэдэг. Иймээс эрчүүд эхнэрээ уйлуулж уцаарлуулахгүй, муу
үг, муухай үйл сонсгохгүй байх ёстой. Монгол айлын хүмүүжилд эцэг эх,
өвөө эмээ, ах эгч нарын үлгэр дууриал чухал байр эзэлж ирсэн
уламжлалтай. Хэрэв та гэртээ хэрцгий ширүүн, архи уудаг, эхийг нь
доромжилдог бол хүүхдэдээ асар их хор хүргэж, хожмын өдөр засаж болшгүй
уршиг дагуулна. Манайхан хүүхдийн дээр тоглоом дүүжилдэг. Тоглоом хөдлөх
бүрийд хүүхэд түүнийг сүрхий мэдэрч "ярилцдаг". Хүүхдийн харах, хүртэх
ой хөгжиж буй хэрэг. Мөлхөж эхэлснээр орчныг босоо байдлаас харж
хүртдэг. Энэ үеэс хүүхдээ уяж суулгадаг. Өлгий бол нялх хүүхдийн орон
гэр. Тэр гэр ямар байх нь хүүхдийн өсөлт хөгжилтөд шууд нөлөөлнө.
Гэр бүлийн харилцааны уламжлалт аргууд
Энэ уламжлалт аргуудын гүйцэтгэх гол үүрэг бол хүүхдийг:
-хөдөлмөр, амьдралд бэлтгэх
-ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг болгох
-оюун ухааныг хөгжүүлж, мэдлэгийг баяжуулах
-эрүүл чийрэг, зориг чанга бойжуулах
-эх хэлээ эрхэмлэх, ахмадаа хүндлэх, эх орноо хайрладаг болгон төлөвшүүлэхэд чиглэгдсэн байна.
Гэр бүлийн хүмүүжлийн үндсэн аргуудыг тухайн байдлаас шалтгаалан зөв сонгон хэрэглэх нь чухал юм.
-итгүүлэх, үлгэр жишээ үзүүлэх, үлгэрлэн дагуулах
-шаардах, тайлбарлан таниулах, итгэж найдах
-үүрэг хүлээлгэх, юм хийлгэх, ажилд дасгах
-урамшуулах
-зандрах, аашлах, ам өчгий нь авах, хүсэлт тавих
-зөвлөх, битүү дохио өгөх, ёгтлон сануулах
-сайшаах, магтах, зэмлэх
-ятгах /тохирч зөвшилцөх/
-хориглох
-айлгах, ичээх
-хараах
-зодох
Гэр бүлийн хүрээнд хүүхдийг хүмүүжүүлэгчид нь:
-ээж, аав, эмээ, өвөө
-ах эгч нар
-садан төрөл, хамаатан
-хот айлынхан
-саахалтт айлынхан
-ахмад хүмүүс
-үе тэнгийнхэн, найз нөхөд
0 comments:
Post a Comment