♥^^Хайртай хүнээ өөртөө татах арга^^♥ [ Only Girls ]
Нэгэнт л харж явдаг хүндээ том бэлэг өгч чадахгүй ч гэсэн ядаж тэр охин надад сайн юм байна гэсэн бодол төрүүлэхээр зүйл хиймээр байна уу?? ;)
Нэг л амьдарахаас хойш ♥ Yᵒᵘ Oᶰˡʸ Lᶤᵛᵉ Oᶰᶜᵉ ♥ дүрмээ ашигла !! :> өөр охинд энэ боломжийг алдахаасаа өмнө нэг удаа үзээд алдах хэрэгтэй :D
Тэгэхээр админаас нь өгөх бяцхан зөвлөгөөг хүргий ;)
1. ӨӨРИЙН ГАРААР ХИЙСЭН ЗҮЙЛ ӨГӨХ
Өөрийнхөө гараар хийсэн кекс, жигнэмэг, шоколадыг өгөх хэрэгтэй :> Өөрөө өгч чадахгүй байвал найзаараа өгүүл :) Бэлэг дотроо бяцхан захидал бичээрэй ;) дараа өдрөөс эхлээд л чам руу ёжтой харцаар хараад эхлэнэ дээ :P мөн цаадах чинь гэнэт өлсвөл идэхэд хүртэл урамтай байх болно :>
2. ТЭСРЭЛТ ХИЙ !!
Өөрт зохьдог гоё хувцсаа өмсөөд түүн дээр оч :> эсвэл түүний анхаарлыг өөр дээрээ тат !! :) Чамайг илүү өөр өнцгөөс харж шохоорхож эхлэх болно ;) Гэхдээ зохьдог хувцсаа шүү !! хамаагүй ил задгай, эсвэл хэтэрхий торон хувцас өмсвөл хэн хүнд сонин харагдах болов уу :\\
3. СЭТГЭЛЭЭ ИЛЧИЛ :>
Гоё цаасан дээр хөөрхөн захидал бич :> Гэхдээ өөрийгөө мэдэгдүүлж болохгүй !! дээрх 2 алхамыг дагавал тэр чамайг сонирхоод эхэлчихсэн байгаа ;) Хэрвээ чи өөрийгөө илчилвэл араас нь гүйж байгааг мэдэх учраас дараа нь их үнд орох байх шүү !! :P
4. ӨНГӨ ТӨРХӨӨ БҮРДҮҮЛ !!
Өөрийгөө хөөрхөн харагдуулах зүй хий :> жишээ нь үсний засалтаа өөрчил ;) багахан будаг нэмэхэд ч гэмгүй :>
Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү охин минь !!
6. ТҮҮНИЙГ ОНГОЙЛГО !!
Эхлээд түүний дуртай зүйл, ааш араншин, сонирхол гээд бүх зүйлийг нь мэдэх хугацаа хэрэгтэй.. дараа нь түүндээ зориулан өөрийнхөө сонирхол, хоббигоо өөрчлөх хэрэг гарах ньдээ ~.^ Түүний стильд нь тохируулж гаднах төрхөө авч яв !! Чамайг илүү их анхаарах болно :)
7. БИЕ ГАЛБИРТАА АНХААР !!
Хөвгүүд гоё хөлтэй охидод дуртай байдаг :) тийм учраас чи гоё хөлтэй бол хөлийг чинь сайхан харагдуулдаг шорт, skinny jeans өмсөж байгаарай :)
Аа харин жин ихтэй охидуудад: Хар өнгийн загварлаг хувцас сонго ;) Хар өнгө байгаа байдлаас чинь 1 дахин туранхай харагдуулдаг ба гол санах зүйл бол торон матерал орсон л бол бүү өмс.. торон матерал ер нь л жин ихтэй, эсвэл туранхай охидуудад зохидоггүй..
8. ГАДНАХ ХҮРМЭНДЭЭ АНХААР !!
2-р дүрмэнд зааснаар өөрт зохидог хувцасаа сонгосон бол одоо өөрт тохирох хүрэм өмсөөрэй :>
Хавар намрын улирал болж байна шүү дээ :) Гоё хүрэм гадуураа өмсөөрэй.. Ялангуяа тод өнгө байвал шууд л хараа булаана :>
9. ХАРЦ ТУЛГАР !!
Магадгүй дээрхи зураг таарахгүй байж болох ч чи түүнтэй харц тулгараад үзээрэй.. чи түүн рүү харж байтал чам руу харвал тэр чамд сайнгүй биш гэсэн үг ;) Тэгэхээр чамд боломж байгаа байх нь ^_^
10. ИДЭВХИТЭЙ БАЙ !!
Ямарваа нэгэн арга хэмжээ зохиогдвол идэвхитэй байгаарай ;) Хамгийн гол нь зүгээр нэг арга хэмжээнд оролцоод өнгөрөх биш түүний нүдэнд өртөх хэрэгтэй !! :> Гэхдээ анхааруулах зүйл бол нүдэнд нь өртөх хэрэгтэй гээд хаа сайгүй дагаж урдуур хойгуур нь гүйсний хэрэггүй !! тэр залхах болно :) Тийм учраас тунг нь тааруулах ёстой шүү ;)
Эцэст нь гэж хэлэхэд охин минь АМЖИЛТ !! Заавал зорьсондоо хүрж түүнийг өөртөө дасгаарай ;)
0 comments:
Post a Comment