Хуучин залуутайгаа буцаж нийлэхгүй байх 7 шалтгаан
Бүсгүйчүүд бид романтик кино үзэж,
дуу сонссоны дараа хуучин найз залуу, романсынхаа тухай бодож эхлэдэг.
Үнэхээр түүн дээр буцаж очих нь зөв болов уу? Энэ асуултын хариуг та
одоо аваарай. Гэвч хамгийн чухал зүйл бол та 2 юунаас болж салсан бэ?
гэх асуудал юм.
Яагаад нийлж болохгүй вэ?
1. Тэр хүүхэмсэг эр
Энэ бол түүнийг орхих нэгдүгээр шалтгаан бөгөөд хүүхэмсэг хөнгөн эрчүүд
хэзээ ч хань болж чаддагүй. Таниас сайхан бүсгүйг хараад таныг мартах
энэ төрлийн залуус бол сайхан үгсээрээ таныг хуурчихаад, цаанаа өөр
бүсгүй бодох өөдгүй залуус. Үүний эцэст түүнтэй нөхөрт гарвал нууц амраг
гэх мэт асуудлууд дуусахгүй байх магадлал өндөр.
2. Дэндүү энгийн нэгэн
Тэдний сэтгэхүй их хуучимсаг бөгөөд, тэдний амьдралд шинэ өөрчлөлт хийх
үнэхээр хэцүү. Өөрөөр хэлбэл нэгэн хэвийн уйтгартай амьдралтай, шинэ
мэдрэмж, шинэ адал явдал эрэлхийлдэггүй нэгэн.
3. Түүний шаардлага дэндүү өндөр
Хүн бүхний амьдрал ямарваа нэгэн дүрэм, шаардлага байдаг. Эр хүн ч
гэсэн хайртай бүсгүйдээ тийм шаардлага тавьдаг. Хэрэв та 2 бие биенийхээ
шаардлагад хүрдэг бол үнэхээр сайн. Харин түүний танд тавих шаардлага
дэндүү өндөр бол ирээдүйд нэг гэрт ороход хэн захирах нь ойлгомжтой болж
байна.
4. Хувиа хичээсэн залуу
Эдгээр залуус бол таныг биш ажлаа, уулзалтаа урдаа тавьж таныг
хайхрадаггүй залуус юм. Бүсгүй хүнийг хайрлахдаа жинхэнэ “жентельмэн” эр
шиг биш бөгөөд үргэлж таниас ямар нэгэн зүйл гуйж, хүсч байдаг. Тэд бол
жинхэнэ вампир. Ирээдүйд тэд гэр бүл, хүүхдээ бага хайхрах магадлал
өндөр байдаг.
5. Тогтмол бус харьцаа
Зарим хосуудын харилцаа эрүүл биш байдаг бөгөөд салахдаа амархан,
нийлэхдээ ч амархан, ийм байдалтай байдаг. Байнгын салж нийлэх энэ
харьцаа салах тусам үнэ цэнээ алддаг. Хагарсан ваар шиг ийм харилцааны
оронд бат бөх, эрт удаан хайрын түүхийг илүүд үзэх хэрэгтэй.
6. Таныг ганцаардуулдаг
Ганцаардах үедээ та түүнийг бодно. Заримдаа ганцаардахдаа түүн лүү
залгахыг хүснэ. Гэвч энэ асуудлаас гарах зам биш. Хэсэгхэн зуурын сэтгэл
хөдлөл болон ганцаараа үлдэхээс айсан байдлаас гарахын тулд түүнтэй
нийлэх нь зөв үү? Та энэ асуултыг өөрөөсөө нухацтай асууж үзээрэй.
7. Гэр бүлийн дургүйцэл
Хэрэв бүх хүн таны эсрэг байх үед чихгүй толгой шиг яваад байж
болохгүй. Тэр таны гэр бүлийхэнд таалагдаагүй бол тэдний үгийг дагах
хэрэгтэй. Учир нь би маш олон эмэгтэйчүүд гэр бүлийнхнийхээ үгийг
дагаагүйдээ харамсдгийг мэднэ. Найз нөхөдтэйгөө сайн ярилцаж, түүний
тухай нухацтай ярьж үзэх хэрэгтэй.
0 comments:
Post a Comment