Tuesday, May 27, 2014

Найз

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж
Ашгүй бурхан гар таталгүй хайрласан
Амины хэдэн нөхөдтэй билээ би
Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу
Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу
Цэцэн шүлгээр тургиж сум шиг нисэж эсвэл
Цээжинд хүнд оргиод уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу
Яасныг санамаар байна хэдхэн найзаа яримаар байна
Яруу найрагчын зүрх нөхөрлөл хайрын данс юм
Алтан үсэгээр бичиж, титэм хийж өмсмөөр
Анд нөхөд минь миний цорын ганцхан гангараа юм
Будант Богдын орой ертөнцийн гунигт цэг дээр
Буугаад нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй
Буруудаж зөвдөж, дутаж, сагаж явлаач
Бусад нь яах вэ?
Анд нөхдөөр би дутаагүй

Гэрлийн хурдаар нисэх мэт он жил өнгөрч дээ
Гэнэхэн насны дурсамжаар халгин үлдэж дээ
Тэртээх өдрүүдээс хойш одоо ч хамт байгаа
Тэнгэрлэг бага насны андууд дэндүү эрхмийн дээд

Цэнгэлтэй үедээ хамт доргин дэрвэцгээж
Гуньсан цагтаа нэгэндээ зориг нэмдэгсэн
Өөрөө хийгээгүй ч гэм бурууг нь буруудан хүлээцгээж
Өрөөл бусдаас нэгнээ хамгаалж өмөөрөн зогсдогсон

Миний найзууд наддаа юугаар ч сольшгүй нандин
Мөнх бусын энэ амьдралыг цөмөөрөө хамтдаа туулнаа
Мөнх бусын энэ амьдралыг цөмөөрөө хамтдаа туулнаа

Нууцхан гэснээ ярьцгааж үнэнч хадгалдагсан
Шүлэг дуу зохиож охидуудаа баясгаж явдагсан
Анхны хайраа оллоо гэж аминчлан хэлдэгсэн
Алдрайхан бага насны андууд дэндүү эрхмийн дээд
Алдрайхан бага насны андууд дэндүү эрхмийн дээд

Хүүхэд жаахан насаа сэтгэлдээ тээж
Хүслийнхээ оргил руу жигүүр дэлгэцгээж
Үүрдийн биш энэ л амьдралыг үлдсэн нь туулъя даа
Үрийн үрдээ энэхэн түүхээ дуу болгон дуу болгон үлдээе дээ

Миний найзууд наддаа юугаар ч сольшгүй нандин
Мөнх бусын энэ амьдралыг цөмөөрөө хамтдаа туулнаа
Мөнх бусын энэ амьдралыг цөмөөрөө хамтдаа туулна
Хичээлдээ, бас чамд яарч сургууль руу эрт очдог байлаа
Хэлхээтэй сувд шиг өдөр хоногийг хайраараа тасдаж мартдаг байлаа
Үүрийн зүүд чам руу эрвээхэй шиг нисдэг байлаа
Үлэмж сайхнаараа чи зуны ягаан цэцэг шиг байлаа
Азтай өдөр тохой золгодог цагаан хормогчтой охин


Арван тавтай хүүгийн сэтгэлийн гижиг байлаа
Би чиний цэнхэр туузтай гэзгээр чинь оролдоход
Бэх нүүсэн шиг хацар чинь ягаардаг байлаа
Үнсэж хайрлаад нар сарнаас ичиж явсан биш
Үзгийг чинь л хааяа дэмий гуйхаас хэтэрдэггүй байлаа
Үргэлжийн ямар хүүхэд хэвээрээ явах биш
Үзэх нүдээ нээхийн зуур арав төгссөн байлаа
Найзууд минь намайг уучил
Надад гомдсон үе бий л байх
Нас залуу, бас омголон байна, уучил
Надад гомдсон өдөр байгаа
Найздаа хайртай шигээ эрхэлсэнийх, уучил
Надад гомдсон мөч байгаа байгаа
Нандигнаж та нарыг харамласных шүү, уучил
Надад гомдсон хором бий бий
Насаараа хамт гэж эндүүрсэнийх шүү, уучил
Найзал гэж бурхан л зурсан гээд
Нирваан болчихоод ч салахгүй байх вий
Нартай ч бай, бороотой ч бай тэр л өдөр
Намайг харин битгий хөөгөөрэй..
Жирийн найз зочин болон гэрт ирдэг бол
Жирийн найз хөргөгчийг чинь онгойлгон өөрөө хоолоо олж иднэ
Жирийн найз ээж аавын чинь нэрийг мэдэхгүй
Жинхэнэ найз тэдний утасны дугаарыг ч мэднэ.
Жирийн найз гэрт чинь уригдахдаа винотой ирнэ
Жинхэнэ найз нь урд нь ирээд хоол хийхэд тусална
Жирийн найз унтсан хойно нь залгахад уурлана
Жинхэнэ найз яагаад утасдаагүй удсан юм бэ хэмээн асууна
Жирийн найз амьдралын асуудлыг чинь сонсох гэж хичээнэ
Жинхэнэ найз асуудалд чинь туслахыг эрмэлзэнэ.
Жирийн найз маргах төдийд л харилцаагаа тасална
Жинхэнэ найз гар зөрүүлсний дараа ч утсаар ярина
Жирийн найз асуудал тохиолдох үед чамайг хажууд байх ёстой гэж бодно.
Жинхэнэ найз чамд асуудал тохиолдох бүрт чамтай хамт байх ёстой гэж итгэнэ...
Найз хэмээх энэ богинохон үгэнд
Надад байгаа болоод байхгүй бүхэн агуулагдах шигээ
Удган мод шиг үндэс бөхтэй
Ухаан тэгширсэн нэгэн байхад
Салхинд хийсэх хамхуул шиг
Санаа дагуулсан хөнгөмсөг нь ч бас байх
Уулын цэцэг шиг атар танхил нэгэн байхад
Усан лянхуа шиг уян ялдам нэгэн бас л байх
Хаврын яргуй мэт эмзэгхэн нэгэн байхад
Харганы бут мэт ширүүхэн нэгэн бас л байх
Өнгө тансаг хэрнээ өргөст сарнай мэт нэгэн байхад
Үзэмжит хонхон цэцэг мэт турьхан нэгэн бас л байх
Талын цагаан уул мэт үл хувирах нэгэн байхад
Тааж мэдэхгүй нэртэй нар даган хувирах нэгэн бас л байх
Намайг хүрээлсэн бүхэнд надад байхгүй бүхэн заавал байдаг
 Надад байгаа тэр бүхэн харин найз нарт минь байддаггүй
Иймдээ л бид эвлэлдэн нэгдэж нэгнээ нөхөж
Энэхэн насандаа нэгэнээрээ дутаж явдаг бусуу
Балчирхан  багаасаа  ижилдэж  нөхөрлөсөн
Бурханаас  надад  заяатай    найзууд  минь
Бага  насны  цовоо  танхил  зан нь л
Бодлогоширол  намба  хоёроор  солигдсон  болохоос
Бусдаар  бол  яг л  хэвээрээ 
Унаган  багын  минь  ариухан  нөхөрлөл 
Ухаалагхан  төрсөн  найзууд  минь ээ
Урамгүй  юм аа та нар минь  хажууд  үгүй  болохоор
Утсаар  ярих  хэмжээтэй  тэр  хугацаа
Үнэндээ  бид нарт  багадах  юм  аа
Ах  шиг  минь  сургамжилж  зөвлөх
Энгүүн  хэрнээ  ухаалаг  яриа
Аав  шиг минь  үргэлж  намайг  гэх
Энэрэлт  сайхан  сэтгэлийг  тань 
Үгүйлээд  байх  юм аа  найз  нь
Тэнд  та нар  намайг  үгүйлж  ганцаардаад
Сэтгэл  чинь  зүрхэнд  минь  надтай  ханьсхад
 Бодол  чинь   тэгэхэд  эзэнгүйдэж  хоосроод
Битүүхэндээ  та нар  ч бас  санагалзан  суугаа
Хонгор  найзууд  минь  хурданхан  ирээч
Хэдэн  биенээ  түшиж  нөхөрлөн
Халуун  нарнаас  сүүдэрлэх  халхавч
Хүйтэн  борооноос  нөмөрлөх  шүхэр
Өвдөхийн  шаналанд  асрах  ачтан
Уйтгар  гунигын  зовлонд  тулж  босох  таяг
Жаргал  цэнгэлээ  хуваалцах  найз  байлцсаар
Жавартай ч  бас  нартай  энэ  хорвоог
Журмын  сэтгэлээ  хэзээ  ч  үл  умартан
Төөрч  төрсөн  ах  дүүс  шиг
Төөрөг  нэгтгэн  туулж  баръя  даа
Шоунд чамайг даадаг нь биш
Шаналахад чинь хажууд чинь байдаг нь чиний найз
Чамайг хараад магтдаг нь биш
Чин үнэнийг хэлдэг нь чиний найз
Тэвэрч чамайг үнсдэг нь биш
Тээглэж унахад босгодог нь чиний найз
Чиний хажууд байнга байдаг нь биш
Чин сэтгэлд  чин цуг байдаг нь чиний найз
Амьдралын жаргал зовлон туулахад
Дундаас зугтдаг нь биш
Дандаа дэргэд чинь байдаг нь чиний НАЙЗ
Үерхэн найзалж сэтгэлээ хуваалцсан
Үнэндээ та нар миний л найзууд
Үнэн сэтгэлээсээ хайрлаж явсан
Үерхлийн минь гэрч миний л найзууд
Ариунаас ариун нандигнаж явсан
Алдраа насны минь дотны андууд
Ааш гарган муудалцсан ч гэлээ
Амар мэндээ мэдэлцдэг миний л андууд
Хэн хэндээ хар буруу санаагүй
Хэнэггүй явдаг миний л найзууд
Хэлэх үгээр биенээ гомдоон
Хэрэлдэж явлаа ч миний л НАЙЗ-ууд
Зовох цагт өргөөд босгох нь чиний найзууд
Зориод очиход тосоод угтах нь чиний найзууд
Гуньсан цагт сэтгэлийг чинь сэргээх нь чиний найзууд
Гутарсан үед чинь итгэл өгөх нь чиний найзууд
Задарч явахад ухаарал хайрлах нь чиний найзууд
Зангаа олохгүй төөрч явахад чинь чамайг гээд ирэх нь чиний найзууд
Уурлаж бухимдсан үед чинь уучлалт гуйгаад ирэх нь чиний найзууд
Ганц сайхан үгээр дутаж явахад чинь
Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь чиний НАЙЗУУД юм шүү

Уйлахад нулимсыг минь арчих

Уйтгарлахад гунигийг минь хуваалцах
Баярлахад сэтгэлийг минь сонсох

Баашлахад занг минь мэдэх
You are my best friend

Бидний өнгөрүүлсэн тэр л дурсамжиндаа би хайртай
Балчир явсан хэнэггүйхэн насандаа би хайртай
Бүрхэг тэнгэрийг гэрэлтүүлж явдаг ариун үерхэлдээ би хайртай
Бяцхан дурсамжийн минь эзэн болсон НАЙЗ нартаа хамгаас хайртай

Тэнгэр ниргэж тэнгис ширгэсэн ч бид найзууд
Хазгай гишгэж хальтарч унасан ч бид найзууд
Хайрандаа шатаж хагацаж нийлсэн ч бид найзууд

Холын хол сурахаар одсон ч БИД НАЙЗУУД

Царс модон ширээ элэгдэх нэгэн цагт
Цайлган хүүхэд нас огцрох нэгэн цагт
Сурагч насны үерхэлээ юунаас ч илүү эрхэмлэж

Чин зүрхний угаас нөхөрлөл гэж бичнэм би

Найзууд минь та нар надад ихийг заасан
Найзууд минь та нар надад ухаарлыг хайрласан
Андууд минь та нар намайг хэнээс ч илүү мэддэг
Алдаа бүрийг минь уучилж байдаг Андууддаа баярлалаа

0 comments:

Post a Comment